Холбоо барих хуудас

I. Хэрэглэгчид тавигдах ерөнхий шаардлага

Хэрэглэгч нь нэвтрэх эрх үүсгэж буй өдрийн байдлаар 18 нас (гадаад хэрэглэгчдийн хувьд тухайн улсын хуулиас хамааран эрхзүйн бүрэн чадамжтай насанд хүрсэн байх) хүрсэн байх бөгөөд Платформд ирүүлсэн хувийн мэдээллийн үнэн зөвийг Хэрэглэгч бүрэн хариуцна.

Платформыг байршлын хувьд хаанаас ч ашиглаж болох бөгөөд гадаад улсаас хандаж байгаа бол тухайн улсын хууль эрх зүйн хүрээнд ашиглахыг хэрэглэгчиддээ зөвлөж байна. Та бүртгүүлэхийн өмнө өөрийн улс орноос ийм төрлийн арилжаа, гүйлгээг хориглосон эсэхийг сайтар шалгасны үндсэн дээр хандана уу. Таны байршлаас хамааран үйлчилгээг хэрэглэхийг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь хязгаарласан байж болно.

Хэрэглэгчийн дараах үйлдлийг хориглох буюу хязгаарлана. Үүнд:

  • Хэрэглэгч нь платформыг мөрийтэй тоглоом тоглох, мөнгө угаах, залилан мэхлэх, сүрдүүлэг хийх, өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мэдээлэл барьцаалах, терроризмыг санхүүжүүлэх болон хүчирхийллийн бусад үйл ажиллагаа зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.
  • Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ худал мэдээлэл оруулсан, оруулахыг оролдсон, Компанийн нэр хүндэд халдсан, олон нийтэд худал мэдээлэл тараасан, платформын үйл ажиллагаанд халдахыг (хакердах) оролдсон, арилжааны ханшийг өсгөж, бууруулсан (манифуляци) нь илэрсэн тохиолдолд тухайн хэрэглэгчийн дансыг түр болон дахин ашиглах боломжгүйгээр хаах (блоклох), зарим үйлдэл хийхийг хаана.
  • Хэрэглэгч нь бүртгүүлж, нээлгэсэн дансаа бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй байх үүрэгтэй ба бусдад шилжүүлсэн нь илэрсэн, нотлогдсон тохиолдолд дансыг хаана.

II. Бүртгэл болон хэрэглэгчийн данс (Account)

Та бүртгүүлж, данс нээхийн тулд идэвхитэй имэйл хаягаар бүртгүүлэх шаардлагатай. Бүртгүүлсэн имэйл хаягаар орлого, зарлагын хүсэлт болон үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг танд мэдэгдэх тул имэйл хаягийг цаашид солихгүй. Хэрэв таны имэйлийг үйлчилгээ үзүүлэгч тань хаасан эсхүл таны спам шүүлтүүр хаасан болон бусад байдлаар та электрон харилцаа холбоог хүлээж авах боломжгүй болсон тохиолдолд түүнээс үл хамааран Компани нь тантай харилцах мэдээ, мэдээллийг хүргүүлсэнд тооцно гэдгийг анхаарна уу.

Та өөрийн нэвтрэх эрх, дансны аюулгүй байдлаа хамгаалахын тулд дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна. Үүнд:

  • 1. Нэвтрэх эрхийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс өөрийн аккаунт, компьютер, таблет болон бусад мобайл төхөөрөмж зэргээр олон төхөөрөмжөөс хандахгүй байх;
  • 2. Мөн дээрх төхөөрөмжүүдээс нэвтрэхдээ нэвтрэх хаяг, нууц үгээ сануулахгүй байх;
  • 3. Хэрэглэгч нь платформд нэвтрэхдээ Two Factor Authentication буюу нэг удаагийн үүсгэгчийг идэвхжүүлэх;

Хэрэв хэрэглэгч нь нэвтрэх нууц үг, нэг удаагийн нууц (2FA) үгээ бусдад алдсан, мартсан тохиолдолд хүсэлт илгээн нэвтрэх эрхээ хаалгаж мөн буцаан сэргээж болно.

Компани нь аливаа Хэрэглэгч буюу тухайн Хэрэглэгчийн нэгдмэл сонирхолтой этгээдэд данс нээх болон нэг хэрэглэгч хэд хэдэн удаа бүртгэл үүсгэн олон аккаунт нээлгэхийг хязгаарлах эрхтэй.

III. Эрсдэлийн мэдэгдэл

Компани нь зөвхөн Үйлчилгээ үзүүлдэг бөгөөд арилжааны үр дүн, татвар, хууль эрх зүйн талаар зөвлөгөө өгөх үүрэггүй бөгөөд хэрэглэгч нь Үйлчилгээг авахаас өмнө дараах эрсдэл үүсэж болзошгүйг анхаарах нь зүйтэй.

Мэдээллийн технологийн мэдлэг

Криптовалют нь ихэвчлэн мэдээлэл технологийн хэлээр тайлбарлагддаг бөгөөд эрсдэлийг зөв үнэлэхийн тулд криптограф, компьютерийн шинжлэх ухааны бүрэн ойлголттой байх шаарддлагатай. Компани нь платформд бүртгэлтэй криптовалютуудад баталгаа өгөхгүй бөгөөд та тухайн криптовалютын талаар судалсаны үндсэн дээр сонгох нь зүйтэй

Платформ тасалдах, зогсох

Хакерийн халдлага, компьютерийнвирусын халдлага, харилцаа холбооны салбарын технологийн тохируулга ба техникийн алдаа, банкны аюулгүй байдал, засгийн газрын зохицуулалт, гуравдагч талын алдаа ба хоцрогдол, системийн доголдол ба сүлжээний доголдол болон давагдашгүй хүчин зүйлээс шалгаалан түр хугацаагаар сүлжээ ба үйлчилгээ тасалдах боломжтой. Энэ тохиолдолд хэрэглэгчийг хамгаалах, хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор платформын үйл ажиллагааг 48 хүртэлх цагийн өмнөх байдалд буцааж болно. Мөн платформын төлөвлөгөөт сайжруулалтын үед урьдчилан мэдэгдсэнээр түр зогсоож болно.

Нэвтрэх эрх алдагдах

Хэрэглэгч дансаа хаалгүйгээр (logout) үлдээснээс болон нэвтрэх эрх, нууц үгийг нэвтэрч буй төхөөрөмжинд сануулснаас үүдэн нэвтрэх эрх алдагдах эрсдэлтэй.

IV. Хуулийн дагуу ажиллах

Платформоор дамжин хийсэн шилжүүлэг, арилжааны үр дүнд үүссэн ашиг, орлогод хамаарах аливаа татвар тодорхойлох, төлөх нь Хэрэглэгчийн үүрэг, хариуцлага бөгөөд Компани нь ямар нэг үүрэг хүлээхгүй.

Компани нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр таны дансыг хязгаарлах эсхүл хаах, түүнчлэн зөвхөн эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн криптовалют болон мөнгөн хөрөнгийг хурааж болно.

V. Үйлчилгээний нөхцөл дуусгавар болох

Хэрэв хэрэглэгч үйлчилгээний нөхцлийг дуусгавар болгох буюу дансаа хаалгах хүсэлт гаргавал Компани нь хэрэглэгчийн бүх эрхийг бүгдийг эсвэл хэсэгчлэн хааж болно. Хэрэглэгч бүх эрхийг хаалгах тохиолдолд хүсэлтээ support хэсгээр илгээнэ. Бүх эрхийг хаалгах хүсэлт илгээх үед тухайн хэрэглэгчийн биелээгүй захиалгыг цуцлах боломжтой. Харин биелсэн захиалгыг цуцлах боломжгүй.

Хэрэглэгчийн хүсэлтээр үйлчилгээний нөхцлийг дуусгавар болгож, дансыг хаасан тохиолдолд тухайн хэрэглэгчийн имэйл хаяг болон мэдээллийг дахин бүртгэх боломжгүй.

VI. Нууцлалын бодлого

Компани нь таны мэдээллийг Нууцлалын бодлого-д усгагдсаны дагуу болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр эсвэл биеийн байцаалтыг баталгаажуулах (identity verification) зорилгоор гуравдагч этгээдэд гарган өгч болно.

Интернэтэд суурилсан сүлжээгээр дамжуулсан (имэйл, фэйсбүүк гэх мэт) мэдээлэл нь аюулгүй байж чадахгүй бөгөөд дамжуулах явцад алдагдах магадлалтай. Тиймээс интернэтэд суурилсан сүлжээгээр дамжуулан Компанид ирүүлсэн таны мэдээлэл нь нууцад хамаарахгүй бөгөөд үүнээс үүдсэн хохирлыг Компани хариуцахгүй мөн үүнтэй холбоотой ямар нэгэн үүрэг хүлээхгүй.

Нууцлалын бодлого нь энэхүү Үйлчилгээний нөхцлийн салшгүй хэсэг байна.

VII. Санал, хүсэлт

Хэрэв танд ямар нэгэн гомдол, санал хүсэлт, асуулт байвал support хэсгээр хандана уу.