Танд дэлхийн бизнес мэдээг хүргэнэ
Нэвтрэх

ӨНӨӨДӨР 2014.12.21 НЯМ ГАРАГ "ӨНӨӨДӨР БИДНИЙ ХУВЬД АМРАЛТЫН ӨДӨР. ТИЙМЭЭС ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ ӨНГӨРҮҮЛЭЭРЭЭ- АЛИВАА АЖЛЫН ДАРАМТЫГ ЭНЭ Л ӨДӨР ГЭЭГЭЭД ЭРЧ ХҮЧЭЭР СЭЛБЭЭРЭЙ."

“ХАСЛОТТО”-НЫ АЗТАН С.СОДНОМ: БИ 75 НАС ХҮРТЛЭЭ АЛИВАА СУГАЛАА, ЛОТТОНЫ АЗТАН БОЛЖ ҮЗЭЭГҮЙ ХҮН

ХасБанкны хамт олон “Хуримтлалтай Монголын төлөө” уриатай “ХасЛотто” хадгаламжийн сугалаат аяныг энэ жил зохион байгуулж байгаа билээ. “ХасЛотто”-ны дөрөв дэх удаагийн тохирлоос сая төгрөг хожсон С.Содном гуайтай ярилцлаа.

 

-ХасБанкнаас зохион байгуулж байгаа “ХасЛотто”-ны азтан болжээ. Баяр хүргэе.

 

-Баярлалаа. Азтан болоод баяртай байгаа.

 

-МҮОНТ-ээр “ХасЛотто”-ны тохирлыг үзээд азтан болсноо мэдсэн үү?

 

-Үгүй ээ. Зурагтаар “ХасЛотто”-ны тохирлыг үзэж чадаагүй. Надад ХасБанкнаас утсаар ярьж, “Та азтан боллоо” гэж хэлсэн. Үнэмшихгүй л явлаа. Тэгээд “Та ирж хонжвороо гардаж ав” гэж хэлэхээр нь бат итгэсэн. Би өдий 75 нас хүртлээ аливаа сугалаа, лоттоны азтан болж үзээгүй хүн. Өтөл насандаа азтан болж, ХасБанкнаас сая төгрөг авсандаа маш их баяртай байна. Зүгээр сууж байгаад авсан гэх үү дээ. Энэ бол миний хувьд их мөнгө.

 

-ХасБанкинд хэзээнээс мөнгөө хадгалуулж байна вэ?

 

-Хоёр жилийн өмнөөс хадгалуулж байна. Өмнө нь Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд амьдардаг байхдаа өөр банктай харилцаж байсан. Хан-Уул дүүрэг рүү нүүж очоод "ХасБанк"-д хадгаламж нээлгэсэн. Нэг их мөнгө хадгалуулаагүй ээ. Хадгалуулсан мөнгө их, бага гэлтгүй азтан болдог юм байна. Энэ мөнгийг хуримтлалын нэг хэлбэр гэж ойлгож байгаа юм. Би дэлхийн хоёрдугаар дайны дараа 1944 онд Завхан аймгийн Завханмандал сумын бага сургуульд орсон. Дайны жилүүд байлаа. Эд барааны хомсдолтой маш хүнд үе байсан. Гэрт өвдөг дээрээ дэвтрээ тавиад хичээллэдэг байж. Нэг балын харандааг тав хуваагаад бичдэг байсан. Дараа нь аймгийнхаа төвд дунд боловсрол эзэмшээд, хуучнаар ЗХУ-д дээд сургуульд сурсан. 16 жил дотуур байранд амьдарсан байдаг юм. Ийм учраас би юмахнаар юм хийгээд амьдраад сурчихсан хүн. Хариуцлагатай алба ч хашиж явлаа. Ажил маань ч улсын өмч хөрөнгийг хамгаалах, зүй зохистой зарцуулахыг нь хянах, хадгалах үүрэгтэй байсан. Тиймээс хуримтлалын төлөө ажиллаж явсан гэж хэлэх үндэстэй юм.

 

-Та залууст хуримтлал хэрхэн бий болгох талаар зөвлөөч.

 

-Аливаа хуримтлал айл гэр, улс орны амьдралыг өөд татахад зориулагддаг байх ёстой. Хамгийн гол нь аль болох бага юмнаас хуримтлал үүсгэх хэрэгтэй. Тэгэж байж их мөнгө хуримтлуулж чадна. Арвижуулаад яваад байвал бага мөнгө чинь их мөнгө болно шүү дээ. Энэ бол улс эх орон, аж ахуйн нэгж, айл гэрт ч гэсэн ялгаагүй агуулга нэгтэй юм. Манай төр засаг мөнгийг хэтэрхий үрэлгэн зарцуулж байна. Ажилгүй хүнд 21 мянган төгрөг өгөөд байх юм. Сонсоод байхад, бизнесменүүд ч гэсэн их том мөнгөөр хөдөлдөг гэнэ. Ер нь бага юмыг арвижуулж чадвал их юм болно. Ийм бодолтой явдаг.

 

 

-ХасБанкны хамт олон мөнгөө хадгалуулж хуримтлалтай болохыг монголчууддаа уриалсаар байна. Та дэмжиж байгаа биз дээ.

 

-Дэмжилгүй яах вэ. ХасБанк 120 азтанд сая, сая төгрөг өгөх юм байна. Азтай зургаан хадгаламж эзэмшигчдээ иж бүрэн тавилгатай байр өгнө. 10 хүнийг гадаад аялуулна гэсэн. Тэгээд бас бус зарцуулалт байгаа гэж дуулдсан. Би бодсон чинь ХасБанк энэ онд хадгаламж эзэмшигчиддээ 600-700 сая төгрөг зарцуулах юм билээ. Энэ маш зүйтэй арга хэмжээ. Азтай хадгаламж эзэмшигчдийн амьдрал ахуйд хонжвор тодорхой хэмжээгээр нэмэр болно. Байр хожчихвол бүр болоод явчихна. Бас банк өөрийн хүчин чадлаа нэмэхэд тустай арга хэмжээ. Бусад банкууд ч ийм лотто явуулж болох л ажил. Би энэ банкийг зөв ажиллуулж байна гэж боддог. ХасБанк зөв банк гэдэг дээ. Би ХасБанкийг зөв банк гэж боддог. Азтан болж, сая төгрөг авчихаад тэгж бодоод байгаа юм биш. Өмнө нь тэгж боддог байсан юм.

 

-ХасБанктай харилцахад таатай байдаг уу?

 

-Ажилтнууд нь их хариуцлагатай. Цагаа сайн барина. ХасБанкыг М.Болд гэж захирал удирддаг гэж сонссон. М.Болд захирал миний багшийн хүү. “Олимпийн өвөө” гэж нэрлэдэг биеийн тамир, спортын зүтгэлтэн Ш.Мавган миний багш байхгүй юу. Ш.Мавган багшаас үлдээсэн хүмүүжил М.Болд захиралд бий гэж бодож байна. Ш.Магван багшийн хүүхэд сайн ажиллах ёстой.

 

-“Олимпийн өвөө” танд ямар хичээл зааж байв.

-Ш.Магван багш түүхийн хичээл заадаг байсан. Бүр 1951-1952 онд шүү. Би Завхан аймгийн төвийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн сурагч, Ш.Магван түүхийн багш байсан хэрэг. Ш.Магван багш дараа нь сургуулийн захирал болсон.

 

-Азын сая төгрөгөө хадгалуулсан уу?

 

-Үгүй. Ач, зээ нартаа азын хишиг тараагаад дундлаадахсан. Сая төгрөг их мөнгө шүү. Малчин хүн азтан болсон бол тугалтай үнээ хоёрыг худалдаад авчих мөнгө. Тэгээд ажилтай хүн бол хоёр тугалтай үнээнээс сааль сүү аваад үр төлийг нь өсгөж үржүүлнэ. Энэ нөгөө хуримтлалын чинь нэг хэлбэр гэж ойлгож байна. Сая төгрөгөөр хоёр тонн үрийн төмс худалдаж авч болно. Одоо хавар болж байна. Жаахан газар аваад үрийн төмсөө суулгачихвал намар нэлээд ургац авчихна. Би зүгээр сууж чадахгүй бага сага ногоо тарьдаг. Тэгээд ийм юм яриад байгаа хэрэг. Нас дээр гарсан ч зүгээр суумааргүй санагдаад байх юм.

 

-Та ОХУ-д ямар мэргэжил эзэмшсэн бэ. Хариуцлагатай албан тушаал хашиж байсан гэж хэлсэн.

 

-Хөдөө аж ахуйн инженер механик мэргэжил эзэмшсэн. Улсад 40 гаруй жил ажиллаад 1995 онд тэтгэвэртээ суусан юм. Ардын хянан шалгах хороонд олон жил ажилласан. Завхан, Өмнөговь аймгийн Ардын хянан шалгах хорооны дарга хийж байлаа. За тэгээд ХасБанкны нийт ажилтан хүүхдүүдээ сайн ажиллаад олон олон харилцагчдаа над шиг баярлуулаарай. Нийт Монголчууддаа ХасЛотто-доо оролцож хуримтлал үүсгээрэй гэж уриалж байна.

 

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 

 

 

 




Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.
Хэрэв та дээрх мэдээнээс буруу, алдаатай бичсэн үг олвол, тухайн үгээ сонгоод контрол интер товчийг зэрэг дарж /Ctrl+Enter/ гарч ирэх цонхонд зөв үгээ оруулж бидэнд илгээгээрэй. Бид шуурхай тухайн үгийг засах болно.

Холбоотой Мэдээ

ЛАРРИ ПЕЙЖ: “GOOGLE”-ИЙНХАН НЭГ ГЭР БҮЛ

ЭНЭХҮҮ СОНИРХОЛТОЙ ЯРИЛЦЛАГЫГ БИД АХИН НИЙТЭЛЖ БАЙНА. УЧИР НЬ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БУЙ КОМПАНИЙН ДОТООД СОЁЛ ТАНД СОНИРХОЛТОЙ БАЙХ БОЛОВ УУ.  FORTUNE – Айл...

ПРИНСТОНЫ ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧ, СУДАЛГААНЫ ШИНЖЭЭЧ Д.ДОТНО: УОЛЛ СТРИЙТИЙН ЗАРИМ АЖИЛТНУУД 7 ХОНОГТ ДУНДЖААР 100 ЦАГ АЖИЛЛАДАГ

Өндөр боловсрол эзэмших гэж олон Монгол залуус дэлхийг бүслүүрээр нь тойрчээ. Эдгээр залуус янз бүрийн төвшний сургуульд суралцаж байна. Дэлхийн ямар ч компани эхний ш...

ЯПОНЫ КОМПАНИУД ДУНД СУРГУУЛИА ТӨГССӨН ХҮНИЙГ Ч ПРОГРАММИСТААР АВДАГ

                      IT-ийн салбарын хөгжлийн талаар хурцаар яригда...

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ШҮТЭЭН ЖЭК БОГЛЬТОЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

Бид энэ аугаа хөрөнгө оруулагчийн амьдралын түүхийг өмнө нийтэлж байсан билээ.  АНУ-ын өрийн хямрал, Японы байгалийн гамшиг, Арабын хувьсгал, Европын холбоонд баг...

МОНГОЛ БАНКНЫ ЛОНДОН ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ЭНХЖАРГАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНИЙН ЭРСДЭЛИЙГ ХЕЖИНГИЙН ДААТГАЛААР ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ

Энэхүү ярилцлагыг ахин нийтэлж байна. Ойрын саруудад Монголчууд биднийг гадаад валютын ханшийн чангарал ихээхэн зовоогоод байгаа энэ цаг үед бид Монголбанкны дэд Е...

ЧАРЛИ РОУЗ ЛИ КУАН ЮИ-ТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА 2-Р ХЭСЭГ

Ч.Р: Санхүү, эдийн засгийн тал дээр үү?     Л.К.Ю: Тийм ээ, эдийн засгийн хувьд.   Ч.Р: Олонх нь бараа бүтээгдэхүүнээс нь хамааралтай байд...

ЧАРЛИ РОУЗ ЛИ КУАН ЮИ-ТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА 1-Р ХЭСЭГ

Чарли Роүз Сингапурыг эдийн засгийн хувьд 3 дахь түвшингээс 1-р түвшин хүртэл хөгжүүлж чадсан, Сингапурын эцэг гэж нэрлэгддэг, “From Third World To First: The Si...

ЧАРЛИ РОУЗ УОЛЛТ ДИСНЕЙ КОМПАНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ, СEО БОБ АЙГЕРТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

Хүүхэд насандаа хүүхэлдэйн кино үзээгүй нэг ч хүн энэ дэлхий дээр байхгүй бизээ. Түүн дундаа Уоллт Дисней компаний хийсэн хүүхэлдэйн болон уран сайхны киног хүүхэд нас...

ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ХҮН КАРЛОС СЛИМ “БИ МОНОПОЛИСТ БИШ ”

Швейцарын Женев хотод болсон Олон Улсын Харилцаа Холбооны (ITU – International Telecommunication Union) хурлын үеэр “Euronews”-ынхан Карлос Слимтэй я...

TIME.COM-OOС ХЕНРИ КИССИНЖЕРТ ТАВЬСАН 10 АСУУЛТ

Хенри Алфред Киссинжер 1923 оны 5 сарын 27-нд Америк гаралтай академич, улс төр судлаач, дипломат, бизнесмэн гэр бүлд Германд төржээ. Тэр Нобелийн энх тайвны шагналыг ...

Анхны хэлэлцүүлэгийг та бичих боломжтой :)

Сэтгэгдэл бичих


Нууцлалын код:

Дээрх нүдэнд хажуу талын зураг дээрх 4 оронтой тоог зөв оруулсанаар таны сэтгэгдэл хадгалагдах болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таны IP хаяг давхар тэмдэглэгдэх болохыг анхаарна уу!
Mongolia -
New York -
London -
HongKong -
Toronto -
Tokyo -
Sydney -