Танд дэлхийн бизнес мэдээг хүргэнэ
Нэвтрэх
АНУ-ын доллар 1895.32    ЕХУ-ын евро 2371.52    Английн фунт 2996.69    Хятадын юань 308.72    Японы иен 16.15    ОХУ-ын рубль 39.76    Австралийн доллар 1631.30    Хонгконг-ын доллар 244.45    БНСУ-ын вон 1.73    Канадын доллар 1685.33   

ӨНӨӨДӨР 2014.11.28 БААСАН ГАРАГ

Монголын хөрөнгий бирж, Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

Хүмүүс амьдралын өргөн хэрэгцээ бараа, бүтээгдэхүүн худалдан авах, зарим нь ажил амьдралаа залгуулахын тулд хамгийн өргөн сонголттойгоор нь зах дээр очиж арилжаа, наймаа хийдэг. Жишээ нь мөнгөний хэрэгцээ гарах үед өөрт байгаа бараа, эд зүйлээ зарж борлуулан мөнгө болгож түүгээр санхүүгийн асуудлаа шийдвэрлэх тохиолдолд байдаг бол эсрэгээр мөнгө нь байгаа хэдий ч хэрэгтэй зүйлээ эрж хайсан хүмүүс бас бий. Дээрх хүмүүс зах дээр л очдог. Үүнтэй нэгэн адил хөрөнгийн зах зээл дээр компаниа олон нийтэд санал болгон хувьцаа гаргаж санхүүжилт татах боломж байдаг ба нөгөө талд нь хуримтлуулсан мөнгөөрөө ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийж үнэт цаас худалдан авах сонирхолтой хүмүүс бас байдаг. Дээрх хүмүүсийн үнэт цаасны арилжааг зохион байгуулдаг газрыг Хөрөнгийн бирж гэх бөгөөд энэ байгууллагыг хөрөнгийн зах зээлийн “ЗАХ” гэж болно. Хөрөнгийн бирж дээр арилжигдаж буй бараа бүтээгдэхүүн нь бодит бус шинжтэй, хууль дүрмийн хүрээнд явагддагаараа бусад захаас онцлогтой. Энэ нь арилжигдаж буй хувьцаа нь цаг хугацаа, орон зайнаас үл шалтгаалан хурдан шуурхай, аюулгүй арилжаалагдана гэсэн үг юм.

Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 330 орчим хувьцаат компани байдаг бөгөөд энэ компаниудын хувьцаа даваагаас баасан гаригуудад 11:00-13:00 цагт арилжаалагддаг ба хүссэн хүн болгонд энэхүү арилжаанд оролцох боломж нь нээлттэй. Үнэт цаас худалдан авах, худалдахтай холбоотой төлбөр тооцоог хийхдээ төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэсэн байх шаардлагатай байдаг. Үнэт цаасны арилжааны хэлцлийн дүнд үүссэн төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламж дахь мөнгөн хөрөнгийн гүйлгээг хийж гүйцэтгэх буюу үнэт цаас худалдсан, худалдан авсан хэлцлийг баталгаажуулж, харилцагчдын дансанд үнэт цаас, мөнгөн хөрөнгө байршуулах, шилжүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн төв гэнэ.

Анх 1991 онд Монголын хөрөнгийн биржийн дэргэдэх “ Төлбөр тооцоо, хадгаламжийн алба” нэртэйгээ байгуулагдаж 2003 “ Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нэртэйгээр бие даан үйл ажиллагаагаа явуулах болсон.ҮЦТТТХТ-ийн үйл ажиллагааг төлбөр тооцоо, хадгаламж болон өмчлөх эрхтэй холбоотой үйлчилгээ гэж ерөнхийд нь ангилдаг.

1. Хадгаламж дахь мөнгөн хөрөнгийн гүйлгээг:
Үнэт цаас худалдан авах үнэ, худалдан борлуулсанаас болон ноогдол ашиг хүртэх замаар орсон орлого болон бусад данс хооронд шилжүүлэх гүйлгээ хамаарна.

2. Хадгаламжтай холбоотой үйлчилгээг:
Үнэт цаасыг хадгалах, хамгаалах, мөн бүртгэлээс хасах, мэдээлэл засварлах болон бусад мэдээлэл судалгааны үйлчилгээ хамаарна.

3. Өмчлөх эрх шилжүүлэх
Өв залгамжлал, гэрээслэл болон бэлэглэлийн гэрээний дагуух шилжүүлгийн үйлчилгээ болон энэ талаарх мэдээ, мэдээлэл зэрэг хамаарна.

Эцэст нь товч дүгнэхэд Хөрөнгийн зах зээл дээрх арилжааг хөрөнгийн бирж зохион байгуулж түүнтэй холбоотой төлбөр тооцоо болон болон бусад үйлчилгээг ҮЦТТТХТ хийдэг ба дээрх хоёр байгууллага нь байнгын холбоотой ажилладаг гэж ойлгож болох юм.

 

Манай сайт брокер дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “БиДиСЕК” хувьцаат компанитай хамтран иргэдэд хөрөнгийн зах зээлийн мэдлэг, мэдээлэл олгох сургалтын булан нээж байна. Уншигч та бүхэнд энэхүү булангаас хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллага, арилжаанд хэрхэн оролцох, төлбөр тооцоо хэрхэн хийх зэрэг мэдээллийг авах болно. Сургалтын сэдэв цаашид улам гүнзгийрэх юм. 


http://www.bdsec.mn/




Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.
Хэрэв та дээрх мэдээнээс буруу, алдаатай бичсэн үг олвол, тухайн үгээ сонгоод контрол интер товчийг зэрэг дарж /Ctrl+Enter/ гарч ирэх цонхонд зөв үгээ оруулж бидэнд илгээгээрэй. Бид шуурхай тухайн үгийг засах болно.

Холбоотой Мэдээ

САЯТАН БОЛОХОД ТУСЛАХ ТАВАН АМАРХАН АРГА

Хүн болгон сая доллартай болохыг хүсдэггүй гэж үү? Бидний ихэнх маань үүнийг мөрөөдөж, өөрийнхөө зорилгоо болгосон байдаг. Тэгвэл бид яаж долларын саятан болох вэ? Үүн...

ОНЛАЙН БОЛОВСРОЛОО ДЭЭШЛҮҮЛЭХ 8 АРГА

Онлайн боловсролоо дээшлүүлэх тухай та бодож байна уу? Тэгвэл доорх 8 аргыг туршаад үзээрэй. “Гэрээсээ суралцаад коллежийнхоо зэргийг аваарай” гэсэн зарыг ...

УОРРЕН БАФФЕТЫН 9 НУУЦ

"Хэрэв түүний энэ аргыг хэрэглэвэл бид хэдхэн өдрийн дараа гэхэд олон тооны үйлчлүүлэгчийг татаж ихээхэн ашиг орлоготой ажиллаж чадах юм байна даа гэж бидний хэсэ...

ВАЛЮТ АРИЛЖАА БА ХУВЬЦАА

Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр ойролцоогоор 4500 орчим хувьцаа бүртгэлтэй байна. Насдак дээр (NASDAQ) 3500 орчим нь бүртгэлтэй байна. Та эдгээр олон хувьцааны яг алий...

АРИЛЖААНЫ БРОКЕРОО СОНГОХ НЬ

Арилжаа эхлэхийн өмнө та форексийн брокер компанид данс нээлгэх ёстой. Брокер гэдэг нь арилжааны зуучлагч этгээд юм. Маш олон зуучлагч компани байдгаас зарим нэг нөхцө...

*ФОРЕКСИЙН АРИЛЖАА ХИЙХЭД ЮУ ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ВЭ?

Форексийн зах зээлд орж арилжаа хийнэ гэдэг нь хамгийн зөв хөрөнгө оруулалтын хэлбэр ч маш их эрсдэлтэй, урьдчилан таамаглахын аргагүй байдаг. Судалгаанаас харахад фор...

FX: АРИЛЖААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ЗОХИОХ НЬ

Арилжааны төлөвлөгөө заавал байх ёстой зүйлийн нэг мөн үү гэж хүмүүс асуувал зайлшгүй байх ёстой зүйл гэж би хариулна. Амжилттай ажиллаж байгаа арилжаачин болгонд ийм ...

МЭРГЭЖЛИЙН АРИЛЖААЧНЫ ТАВАН ШИНЖ

Ихэнх арилжаачид өдрийн ихэнхийг дэлгэцийн өмнө сууж өнгөрөөдөг. Маш их мэдээлэл судалгаа хийж арилжаанд ордог хүн байхад тодорхой цагт ороод гарчихдаг хүн ч бий. Арил...

КАПИТАЛЫН УРСГАЛ

Капиталын урсгал болон арилжааны урсгал нь аливаа нэгэн улсын валют өгөгдсөн тодорхой хугацаанд хэр эрэлттэй байгааг тодорхойлдог төлбөрийн балансыг бүрдүүлдэг. Онолын...

МЕДИА МАГНАТ РУПЕРТ МУРДОК: МӨНГӨНИЙ ХОЙНООС БҮҮ ХӨӨЦӨЛД

Манай сайтын зүгээс дэлхийд нэр алдар нь түгсэн амжилттай бизнес эрхлэгчид болон тэрбумтнуудын бизнесийн зөвлөгөөг оруулж байгаа билээ. Энэ удаа “News Corporatio...

1 Хэлэлцүүлэг

  1. Guest says:

    surgalt ywuulj boldoggvi yum u surgaltand suumaar b

Сэтгэгдэл бичих


Нууцлалын код:

Дээрх нүдэнд хажуу талын зураг дээрх 4 оронтой тоог зөв оруулсанаар таны сэтгэгдэл хадгалагдах болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таны IP хаяг давхар тэмдэглэгдэх болохыг анхаарна уу!
Mongolia -
New York -
London -
HongKong -
Toronto -
Tokyo -
Sydney -