Танд дэлхийн бизнес мэдээг хүргэнэ
Нэвтрэх

ӨНӨӨДӨР 2014.10.31 БААСАН ГАРАГ ЕВРОПЫН ТӨВ БАНК ЛИНДА МАДРИДАД ҮГ ХЭЛНЭ 05:45 ШИНЭ-ЗЕЛАНД БАРИЛГЫН ЗӨВШӨӨРӨЛ (9 САР) 07:30 ЯПОН ҮНДЭСНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС, ТОКИО ХОТЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС (ЖИЛ, 9 САР) 07:30 ЯПОН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН (9 САР) 07:30 ЯПОН 2014 ОНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГО (10 САРЫН 31) 08:05 ИХ БРИТАНИ ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛ (10-Р САРЫН 01) 08:30 АВСТРАЛИ ХУВИЙН САЛБАРЫН ЗЭЭЛ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ИНДЕКС (9 САР) 10:00 ШИНЭ-ЗЕЛАНД МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ (ЖИЛ, 9 САР) 13:00 ЯПОН БАРИГДАЖ ЭХЭЛЖ БУЙ БАРИЛГА,БАРИЛГЫН ЗАХИАЛГА (ЖИЛ, 9 САР) 15:00 ГЕРМАН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА (ЖИЛ, 9 САР) 16:00 ШВЕЙЦАРЬ ҮНДЭСНИЙ БАНК 2014 ГУРАВДУГААР УЛИРАЛ 17:00 ЕВРОП АЖИЛГҮЙДЛИЙН ТӨВШИН, ЕВРОБҮС ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС (ЖИЛ, 9 САР) 20:30 КАНАД ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН (8 САР, ЖИЛ) 20:30 АНУ ХУВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА (9 САР) 21:45 АНУ ЧИКАГО ЗАХИАЛГЫН МЕНЕЖЕР (10 САР) 21:55 АНУ МИЧИГАНЫ ИТГЭЛ (10 САР)

ИРЭЭДҮЙД ХАМГИЙН ИХ ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖИЛ

Хөдөлмөрийн зах зээл өнөөдөр хамгийн муу үзүүлэлттэй яваа салбарын нэгт тооцогдож байгаа ч мэргэжлийн ажилтан дутагдалтай байгаа хэдэн мянган ажлын байр хүмүүсээ хүлээсээр байна гэвэл та итгэх үү? Эндээс хамгийн хэцүү нь ямар мэргэжил өнөөдөр болон ирээдүйд хамгийн эрэлттэй болохыг мэдэх. Бид энэ удаа дээрх сэдэвтэй холбоотой зөвөлгөөг танд хүргэх бөгөөд ирээдүйд хамгийн их эрэлттэй 7 мэргэжлийн тухай эргэцүүлж нэгийг тунгаах биз ээ. Эдгээр шаардлагатай мэргэжлийн судалгааг АНУ-ын Хөдөлмөр Эрхлэлтийн Статистикийн Хороо гаргаж, 2018 он хүртэл тэдгээр мэргэжлүүд эрэлт ихтэй байхыг сануулжээ. Түүнчлэн эдгээр мэргэжлийн ажилчдын эрэлт өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр маш их эрэлттэй байгаа бөгөөд та доор гарах мэргэжлүүдээр сургууль төгсөж, тухайн чиглэлээрээ ажиллах сонирхолтой бол Америкийн аль хотод мэргэжлийнхээ дагуу өргөдөл өгвөл ажилд орох магадлал тун өндөр гэдгийг санаарай. Эцэст нь, 21-р зууны эдийн засаг дээр суурилсан мэргэжлийн ажиллах хүчний хомсдол ирээдүйд дооорх салбаруудад амжилт гаргахад магадлалыг өндөрсгөж байна.

1-рт, Биохимийн инженер

Биохимийн инженерийн мэргэжил хэдэн арван жилийн турш хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн тэргүүнд явж ирсэн бөгөөд 2008-2018 оны хооронд биохимийн салбарт 11,000 мэргэжлийн ажилчид шаардлагатай болох гэнэ. Нэг үгээр уг салбарт шаардлагатай мэргэжлийн ажилчдын тоо 78%-иар өсөх хандлагатай байна. Хэрвээ та энэ чиглэлээр сургууль төгссөн бол АНУ-ын Массачусетс, эсвэл Калифорнигийн компаниудад өргөдөл  өгвөл ажилд орох магадлал өндөр гэнэ. Ер нь энэ мэргэжлээр хаана ч сургууль төгссөн бай ажлын байрны тухайд санаа зоволтгүй бололтой.


2-рт, Сүлжээний Системийн инженер, шинжээч

Энэ мэргэжил нь мэдээллийн технологийн системийг бизнесийн зорилгоор ашиглаж, ирээдүйд холбоо харилцааны чиглэлээр техник болон программ хангамжийг шинэчлэн сайжруулах гэнэ. 2008-2018 оны хооронд 150,000 мэргэжлийн ажилчид энэ салбарт хэрэгцээтэй болж, эрэлт 53.4%-иар өснө. Энэ салбарын компьютерийн системийн дизайны компаниуд, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэдэг оператор компаниудад мэргэжлийн хүмүүс ихээхэн шаардагдах гэнэ. Ажилд орохыг хүсвэл Америкийн зүүн эргийн далайн хотуудыг зорих хэрэгтэй.

3-рт, Асрагч

Өрхийн болон хувийн чиглэлээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг ажлын байр 2008-2018 оны хооронд 460,000 буюу 50%-иар өсөх судалгаа гарсан нь энэ чиглэлээр их дээд сургуулиуд мэргэжлийн хүмүүсийг олноор бэлтгэх шаардлагатай болсныг харуулж байна. Учир нь Европ, АНУ-ын хүн амын нийт наслалт нилээн хөгшрөх хандлагатай болсон нь эрүүл мэндийн асаргаа, сувилалын үйлчилгээ эрхлэдэг бизнесийн салбар нилээн эрэлттэй болж эхлэсэн. Хэрвээ та Хойд Каролинагийн Голдсборо хотод амьдардаг бол таны танилуудын 3 хүн тутмын 1 энэ салбарт ажилладаг болохыг харж болно. Томоохон хотуудад 20 ажил тутмын 1-д сувилал, асрагчийн ажлын орон тоо багтдаг нь хүн амын 13.7% нь 65, түүнээс дээш насны хүмүүс эзлэдэгтэй холбоотой.

4-рт, Өрхийн эмч

Өрхийн эмч нар хөгшчүүдэд гэрээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд зарим сувилал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах төвүүдэд ажилладаг. Энэ төрлийн мэргэжлийн ажилчдын эрэлт жилээс жилд өсч байгаа нь 2008-2018 оны хооронд 375,000 буюу 46%-иар өсөх судалгаанаас харж болно. АНУ-ын 3 том хотод өрхийн эмч, бага эмч нарын эрэлт байнга эрэлт ихтэй байдаг нь энэ мэргэжлээр сургууль төгсөгчдөд ажлын байр байнга бэлэн байдаг гэсэн үг.

5-рт, Санхүүгийн мэргэжилтэн

Засгийн газраас гаргасан журамд байгууллага, компаниуд бүгд санхүүгийн мэргэжилтэнтэй болох шаардлагыг тавьдаг бөгөөд энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин жилээс жилд хамгийн эрэлтэйд тооцогдох боллоо. Судалгаагаар 2008-2018 оны хооронд санхүүгийн мэргэжилтэй хүмүүсийн эрэлт 11,000 буюу 41%-иар өсч, улсын болон засгийн газрын харьяа байгууллагуудад ажиллах боломж маш их нээлттэй болно гэжээ.

6-рт, Эрүүл мэндийн салбарын эрдэмтэд

Өвчин байгаа цагт эрүүл мэндийн салбарын эрдэмтэд байсаар байх нь тодорхой. Ирэх 10 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын эрдэмтэд олон нээлтүүд шинээр хийхийг бид харна. Судалгаанаас харахад 2008-2018 оны хооронд эрдэмтэдийн эрэлт 44,000 буюу 40%-иар өсөх бөгөөд Калифорни, Массачусетс хоёр мужид эрдэмтдийн эрэл хамгийн өндөр хувьтай гарчээ. Учир нь эдгээр мужуудад АНУ-ын томоохон Анагаахын их сургуулиуд, нэр хүндтэй эмнэлгүүд байрладаг. Түүнчлэн томоохон хотуудад эрүүл мэндийн салбарт судалгаа, шинжилгээ хийх мэргэжлийн эрдэмтдийн эрэлт улам ихсэж байгаа аж.

7-рт, Эмчийн туслах

Эмнэлэгт эмчийн туслахаар ажиллах хүмүүсийн эрэлт нэмэгдэж байгаа нь энэ салбарт ихээхэн эрэлтийг үүсгэж байна. Эмчийн туслах нь мэргэжлийн жинхэнэ эмч нараас бага цалин авдаг ч эмчилгээний төлбөр тооцооноос эхлээд маш олон хариуцлагатай ажлыг гүйцэтгэдэг. Түүнчлэн өвчтөнтэй зөвлөлдөх, онош тогтоох хүртэл ажлыг давхар хариуцдаг. Судалгаанд өгүүлснээр, 2008-2018 оны хооронд эмчийн туслахын орон тоо 30,000 буюу 29%-иар нэмэгдэх бөгөөд жил авах цалингийн хэмжээ нь 90,000 ам.долларт хүрсэн байна. Эдгээр ажлын орон тоо АНУ-ын жижиг хотуудад ихээхэн эрэлттэй байгаа тул мэргэжлийн хүмүүс тэндэхийн эмнэлэгүүдэд хандах хэрэгтэй.

Харин манай улсад мэргэжилтэн боловсон хүчин хэрэгтэйн дээр ажилдаа эзэн болдог хүмүүс илүү эрэлттэй байгаа юм.
 




Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.
Хэрэв та дээрх мэдээнээс буруу, алдаатай бичсэн үг олвол, тухайн үгээ сонгоод контрол интер товчийг зэрэг дарж /Ctrl+Enter/ гарч ирэх цонхонд зөв үгээ оруулж бидэнд илгээгээрэй. Бид шуурхай тухайн үгийг засах болно.

Холбоотой Мэдээ

ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ХОТУУД

Америкчууд амьдралынх нь өртөг өндөр байгаад байнга шахуу гомдоллодог ч гадаадад ам.долларын ханш суларсан хэвээр. Хаана хамгийн өндөр өртөгтэй болохыг одоо харцгаая. ...

АМЕРИКИЙН ХАМГИЙН МУУ 19 КОМПАНИ

www.businessinsider.com Хэрэглэгч, үйлчлүүлэгч нарын санал асуулга, Америкийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төвд ирсэн гомдол зэргийг судлан үзээд дараах 19 компан...

Анхны хэлэлцүүлэгийг та бичих боломжтой :)

Сэтгэгдэл бичих


Нууцлалын код:

Дээрх нүдэнд хажуу талын зураг дээрх 4 оронтой тоог зөв оруулсанаар таны сэтгэгдэл хадгалагдах болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таны IP хаяг давхар тэмдэглэгдэх болохыг анхаарна уу!
Mongolia -
New York -
London -
HongKong -
Toronto -
Tokyo -
Sydney -