Танд дэлхийн бизнес мэдээг хүргэнэ
Нэвтрэх

ӨНӨӨДӨР 2014.10.26 НЯМ ГАРАГ "ӨНӨӨДӨР БИДНИЙ ХУВЬД АМРАЛТЫН ӨДӨР. ТИЙМЭЭС ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ ӨНГӨРҮҮЛЭЭРЭЭ- АЛИВАА АЖЛЫН ДАРАМТЫГ ЭНЭ Л ӨДӨР ГЭЭГЭЭД ЭРЧ ХҮЧЭЭР СЭЛБЭЭРЭЙ."

ГЕНИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Генийн инженерчлэл бол генетикийн болон биохимийн аргуудыг ашиглан генvvдийн байгаль дээр угаасаа огт байдаггvй шинэ нэгдлvvдийг тодорхой зорилгоор гарган авахтай холбоотой молекулын биологийн шинжлэх ухааны нэг чиглэл юм. ГӨАБ буюу трансген таримал гэж юу вэ? Энэ бол гербицидууд ба пестицидvvдэд тэсвэртэй болгох, хортон шавьжуудыг эсэргvvцэх чадварыг нь дээшлvvлэх, ургацыг нэмэгдvvлэх гэсэн одоо нэгэнт эргэлзээтэй болох нь тодорхой болсон зорилгуудыг анх тавьж дотоод генийн бvтцэд нь огт өөр биологийн төрөл зvйлийн генvvд /заавал өөр ургамлын төрөл зvйл байх албагvй, бактерууд, вирусууд,шавьж хорхойнууд эсвэл хэвлээр явагчид, загаснууд тэрбайтугай хvний ген хvртэл донор нь болдог байна/ оруулж суулгасан “эрлийз” ургамлууд юм. Ийм ургамлуудын тvvхий эдээр vйлдвэрлэсэн хvнсний бvтээгдэхvvнvvдийг ГӨАБ буюу трансгентэй хvнс гэдэг.

Жишээлбэл, трансген төмсөнд колорадийн цох хорхойг алж устгадаг аалзнаас генийг нь авч суулгасан ба мөн хvйтэнд тэсвэртэй улаан лоолийг гаргаж авахдаа генийн бvтцэд нь Хойд Америкийн далайн камбала загасны генийг шилжvvлэн суулгасан байна. Ган гачигт тэсвэртэй гэх улаан буудайн сортыг гаргаж авахын тулд тvvнд хилэнц хорхойн генийг ашигласан байна. Хэн, хэзээ генийн өөрчлөлтэй амьд биетуудыг анх гаргаж авсан бэ? Хамгийн анхны генийн өөрчлөлтэй хvнсний ургамлуудыг АНУ-ын “Монсанто” корпораци гаргаж ирсэн байна. Анхны трансген арвайг 1988 онд суулгасан бөгөөд 1993 оноос анх генийн өөрчлөлттэй хvнсний бvтээгдэхvvнvvд худалдаанд гарч эхэлсэн юм.

Генийн өөрчлөлттэй амьд биетvvд /ГӨАБ/ хvний эрvvл мэндэд юугаараа аюултай вэ? Хvний идсэн хоол хvнс хоол боловсруулах замд орсноор ферментvvдийн vйлчлэлд орж эцэст нь амин хvчлvvд ба генvvд болж задардаг байна. Аминхvчлvvд нь хvний бие организмд хvч чадал өгөхөд харин генvvд нь бие организмыг нөхөн бvтээхэд оролцдог. Энэ vйл явц нь ходоод шулуун гэдэсний хананд эдгээр генvvд шимэгдэж орохоос эхлэнэ.

Тэгвэл одоо аалзны ген таны ходоод гэдэсний хананд шимэгдэж байрласан гээд төсөөлөөрэй. Энэ урьд өмнө хэзээ ч “таарч” байгаагvй генvvдийг хvний ходоод “таньж боловсруулж чадахгvй” учир дотор гаж хөгжил /мутаци/ эхэлдэг ба vvний эцэст хvмvvс бид нар бие организм дотор маань ямар харь генvvд байрлах болсонг мэдэх аргагvй юм.

Том корпорациудаас хараат бус, бие даасан олон эрдэмтэн судлаачид ГӨАБ нь аюултай харшлууд шинээр vvсэх, хvнсний хvнд хордлогууд, өмөн vvгийн нэг гол шалтгаан болоод зогсохгvй хvний vр хөврөлийн болон бие эрхтний гаж хөгжил /мутаци/ vvсэх шалтгаан, эрсдлийг нэмэгдvvлж байна гэж тvгшvvрийн харанга дэлдэж байгаа бөгөөд мөн хvний организмыг антибиотикуудад мэдрэмжгvй болох явдлыг ихэсгэж байна гэж vзэж байгаа ажээ. ГӨАБ нь хvрээлэн байгаа байгаль орчинд юугаараа аюултай байна вэ?

ГӨАБ тариалсан газруудад байгалийн тэнцвэрт ач тустай хорхой шавьжуудын бvхэл бvтэн төрөл зvйлvvд устаж алга болж байгаа, хортон шавьжууд ба хогийн ургамлуудын шинэ шинэ хорт мутант хэлбэрvvд гарч ирэх болсон, хөрсний биологийн болон химийн бохирдол vvсч биологийн олон төрөл зvйл аажмаар устаж байгааг шинжлэх ухааны vvднээс нэгэнт баталсан байна.

Нэгэн жишээ: RAID гэж жоом устгах нэг “сайн” хор байсныг санаж байна уу? Энэ хорыг бас л трансгенийн технологоор гаргаж авсан байна. Энэ хорыг идсэн жоомны өөрийнх нь генийн кодод ГӨАБ нэвтэрч vржих чадварыг нь устгадаг байна...одоо жоом бараг устаж алга болсонг бид бvгдээрээ мэдэж байгаа...!? Дэлхийн дахинд эрдэмтэд трансген хvнсний бvтээгдэхvvнийг хvний хоол тэжээлд хэрэглэж байгаа талаар сvvлийн vед тvгшvvрийн хонх дэлдэж эхлээд байна. 2009 оны 5-р сарын дундуур АНУ-ын Экологийн хvн эмнэлгийн гишvvд улс орондоо генийн өөрчлөлттэй амьд биетvvдэд мораторий зарлахыг шаардаж мэргэжил нэгт нөхдөө хvмvvсийн эрvvл мэндэд ГӨАБ-ийн vзvvлж байгаа нөлөөг хяналтандаа авч байлгахыг уриалжээ. 1965 онд байгуулагдсан эмч нарын олон улсын байгууллага болох Америкийн экологийн хvн эмнэлгийн Академийн гvйцэтгэх хороо /American Academy of Environmental Medicine/ “Генийн өөрчлөлттэй хvнсний бvтээгдэхvvнvvд” гэдэг нэртэй мэдэгдлийг гаргасан байна.

Уг мэдэгдэлд ГӨАБ-хvнсний бvтээгдэхvvнvvдийг хvн амьтдын эрvvл мэндэд vзvvлэх нөлөөг шаардлагатай урт хугацааны туршиж судлах, энэ дvгнэлт гартал мораторий /хуулиар хориглох/ зарлахыг уриалсан байна. Эдгээр хvлээн зөвшөөрөгдсөн нэр хvндтэй эмч нар vзэхдээ ГӨАБиетvvд нь маш бага судлагдсан бөгөөд энэ тал дээр хийгдээд байгаа одоогийн туршилт судалгааны материалууд нь маш сэтгэл тvгшээсэн vр дvнгvvдэд хvргээд байгаа ба ГӨАБ нь туршилтанд орсон амьтдын төдийгvй хvний эрvvл мэндэд алсдаа хортой нөлөө vзvvлэхгvй гэсэн ямар ч баталгаа одоогоор алга байна гэж vзэж байгаа ажээ. Уг мэдэгдэлд өгvvлэхдээ: “Урьдчилан сэргийлэх зарчмыг иш vндэс болгон ГӨАБ-хvнсний бvтээгдэхvvнvvд нь хvний эрvvл мэндэд одоо болон алсдаа аюулгvй эсэх талаар шаардлагатай хэмжээнд судлагдаж туршигдаагvй бөгөөд тэдгээрийн болзошгvй хор нөлөөг нь тодорхой гэрчлэх баримтууд байгааг харгалзан тус Академиас УРИАЛАХ НЬ: - БVХ ЭМЧ НАРЫГ өөрсдийн эмчлvvлэгсэд, эмнэлэгийн ажилтнууд болон өргөн олон тvмэнд ГӨАБ-бvтээгдэхvvнvvдээс зайлсхийж байхыг тайлбарлан таниулж өгч боломжтой бол тэр хvмvvсийг ГӨАБ-бvтээгдэхvvнvvдийг хэрэглэхтэй холбогдон эрvvл мэндэд нь учирч байгаа эрсдэлvvдийн тухай таниулан гэгээрvvлэх материалиудаар хангах

-БVХ ЭМЧ НАРЫГ эмчилж байгаа өвчтөнvvдийнхээ өвчний явцад ГӨАБ-бvтээгдэхvvнvvд нөлөөлж байж болзошгvйг тооцож байх, ГӨАБ-бvтээгдэхvvнvvдээс цэвэр байгалийн гаралтай хvнсэнд шилжих vед өвчтнvvдийн эрvvл мэндэд гарч байгаа бvх өөрчлөлтvvдийг баримтжуулж байх

-МАНАЙ ГИШVVД, ХVН ЭМНЭЛГИЙН БVХ АЖИЛТАН НАР БОЛОН БИЕ ДААСАН ХАРААТ БУС ШИНЖЛЭХ УХААН, ТУРШИЛТ СУДАЛГААНЫ АЖИЛТНУУДЫГ практик амьдрал дээр ГӨАБ хэрэглэсэнтэй холбоотой байж болох эрvvл мэндэд нөлөөлсөн тохиолдлуудын талаар мэдээллvvдийг цуглуулж байх, мөн тvvнчлэн ГӨАБ-бvтээгдэхvvнvvдийн хvний эрvvл мэндэд нөлөөлж байгаа нөлөөг тодорхойлох зорилгоор халдварзvйн шинжилгээнvvдийг аюулгvй аргачлалуудыг хэрэглэн явуулж байх

-ГӨАБ-хvнсний бvтээгдэхvvнvvдэд мораторий зарлах, мөн тvvнчлэн хэрэглэгчдийн хvнсний аюулгvй байдал ба эрvvл мэндэд зайлшгvй арга хэмжээ болох ГӨАБ-бvтээгдэхvvнvvдийг тусгай тэмдэглэгээтэй болгох зэрэг арга хэмжээ авч хэрэгжvvлэхийг уриалсан байна. Монгол хvний, монгол vндэстний эрvvл мэнд, генийн сан бол газрын ашигт малтмал баялагаас ч илvv vнэ цэнэтэйг иш vндэс болгон юуны өмнө:

1. Гадаадаас импортоор оруулж ирж байгаа хvнс, эмийн бvтээгдэхvvнvvд ГӨАБ-ийн тvvхий эдээр vйлдвэрлэгдсэн агуулсан бол агуулгын хэмжээг заасан тусгай тэмдэглэгээтэй байх зэрэг шаардлагуудыг хуулиар тогтоох. Энэ тохиолдолд хэрэглэгч дор хаяхад ГӨАБ-хvнс худалдан авах уу гэдэгтээ сонголт хийх боломжтой болох юм.

2. Монголын газартариалан, хvнсний ногооны тариалалтад гадаадаас оруулж ирж байгаа ГӨАБ-vрvvд тариалж байгаа, цаашид тархах явдлыг зогсоож мораторий зарлах, ГӨАБ-с чөлөөт бvс нутгуудыг тодорхойлж хамгаалалтанд авах

3. Био аюулгvй байдлын тухай хууль шинээр гаргах, цомхон мэргэжлийн өндөр шалгуурт тэнцсэн боловсон хvчинтэй хvчирхэг бvтэцтэй болох хэрэгтэй байна.

 

ЭХ СУРВАЛЖ: www.UBMAN.mn

 




Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.
Хэрэв та дээрх мэдээнээс буруу, алдаатай бичсэн үг олвол, тухайн үгээ сонгоод контрол интер товчийг зэрэг дарж /Ctrl+Enter/ гарч ирэх цонхонд зөв үгээ оруулж бидэнд илгээгээрэй. Бид шуурхай тухайн үгийг засах болно.

Холбоотой Мэдээ

ХЯТАДЫН САНХҮҮГИЙН БОДЛОГО БУСДААС ӨӨР

Цагтаа хамгийн шилдэг коммунистуудын нэг байсан, одоо хөрөнгийн хэмжээгээр дэлхийд хамгийн томд ордог банкны тэргүүн тэрбээр Жиангши мужийн тариачин байхаасаа л коммун...

"Google+" КОМПАНИЙГ СҮЙРҮҮЛСЭН

“Goldman Sachs” хуучин ажилчид компаниа эсэргүүцсэн дуу хоолойгоо нэгтгэн шүүмжилж байсан цаг саяхан ч тэднээс өөр бас нэг нэртэй компани яг үүнтэй ижил ас...

БОРДООНЫ ГАХАЙ, ИНКУБАТОРЫН ӨНДӨГ ХЭРЭГЛЭХГҮЙ

Burger King компани торонд шахаж бордоогүй гахайн мах, тахианы мах, инкубаторын бус өндөг 2017 оноос хэрэглэж эхлэнэ гэж мэдэгджээ. Дэлхийд хоёрдугаарт орох түргэн хоо...

ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ:

Арванхоёрдугаар сарын 16 өдөр; Тайлант хугацаа арванхоёрдугаар сарын 09-наас арванхоёрдугаар сарын 13-ны өдөр. МОНГОЛ УЛС: Өнгөрсөн долоо хоногт манай улсын хувьд...

ТОМООХОН КОМПАНИУД БНХАУ-ААС ЗАЙГАА БАРЬЖ БАЙНА

БНСУ-ын "Самсунг" компани үйлдвэрлэлээ Хятадаас Вьетнамд шилжүүлж эхэллээ. Дэлхийн томоохон ухаалаг утас үйлдвэрлэгч "Самсунг" компанийн нийт төхөө...

НОМХОН ДАЛАЙГ ДАМЖСАН ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХГҮЙ

Номхон далайг дамнасан түншлэлийн хүрээнд чөлөөт худалдааны бүс байгуулах тухай асуудлаар явуулсан яриа хэлэлцээр мухардалд ороод байна. Дөрвөн өдөр хуралдаж, арванхоё...

ЗҮҮН ӨМНӨД АЗИД СЭТГЭХҮЙН ДАЙН ДЭГДЭЖ БАЙНА

Зүүн-Хятадын тэнгист агаараас эсэргүүцэн хамгаалах таних бүсийг тойрсон асуудлыг шийдэх ямар нэгэн арга замыг хамт олны хүчээр хайх цаг ирлээ гэж Оросын ШУА-ийн Алс До...

ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ:

Арванхоёрдугаар сарын 09 өдөр; Тайлант хугацаа арванхоёрдугаар сарын 02-ноос арванхоёрдугаар сарын 8-ны өдөр. Өнгөрсөн долоо хоног сарын эхний долоо хоног гэдгээрээ их...

АНУ-ЫН АЖИЛГҮЙДЛИЙН ТӨВШИН 5 ЖИЛИЙН ДООД ТӨВШИНДӨӨ ХҮРЛЭЭ

Арванхоёрдугаар сарын 09 өдөр; Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ гарсан байна. Арваннэгдүгээр сард Хөдөө Аж Ахуйн бус салбарт ажиллагсдын тоо...

БНХАУ-ЫН УДИРДАГЧИД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨЛӨВӨӨ ИРЭХ ОНД БУУРУУЛНА

БНХАУ-ын дарга Ши Жинпин “Ирэх 2014 онд БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн нөхцөл байдал өөдрөг үзэл төрүүлэхгүй байна” гэж мэдэгдэв. “Түүний хэ...

Анхны хэлэлцүүлэгийг та бичих боломжтой :)

Сэтгэгдэл бичих


Нууцлалын код:

Дээрх нүдэнд хажуу талын зураг дээрх 4 оронтой тоог зөв оруулсанаар таны сэтгэгдэл хадгалагдах болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таны IP хаяг давхар тэмдэглэгдэх болохыг анхаарна уу!
Mongolia -
New York -
London -
HongKong -
Toronto -
Tokyo -
Sydney -